Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид сонгуулийн дүн гартал өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Сонгуулийн үеэр гэмт хэрэг, зөрчил, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж байгаа юм.
Цагдаа нар Нийслэл хотын 359 хэсгийн хороонд 800, орон нутгийн 1548 хэсгийн хороонд 1870, улсын хэмжээнд нийт 1907 санал авах байранд 2370 албан хаагч 24 цагаар томилогдон ажиллаж байна. Одоогийн байдлаар сонгуулийн санал хураах үйл явцад ямар нэгэн хэв журмын ноцтой зөрчил гараагүй гэсэн мэдээг ЦЕГ-аас өгч байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )