Манай сурвалжлах хэсэг яг одоо СЕХ-д ажиллаж байна. Одоогийн байдлаар СЕХ-нд хэсгийн хороодоос мэдээлэл тасралтгүй ирсээр байгаа юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар Дорнод аймагт бие даан нэр дэвшигч Болорчулуун “толгой цохиж ” байгаа бол Өмнөговь аймагт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ илүүрхэж байгаа гэнэ.
Мөн гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий Монгол иргэдийн өгсөн саналыг тоолж эхлээгүй гэнэ. Тодруулбал гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий 4276 хүн сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлснээс 2777 нь буюу 64,8 хувь ийнхүү саналаа өгсөн юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )