Улаанбаатарт 25-27 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29



   Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.

   Ихэнх нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Малчдын анхааралд:
   Өнгөрсөн хоногт Сэлэнгэ, Орхон, Ерөө, Туул голын адгаар усны түвшин 50-60 см эрс нэмэгдэн олон жилийн дунджыг давсан тул үер, усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top