Хулгайн хэрэг гарах нь ихэсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

Өчигдөр буюу УИХ болон НИТХ-ын сонгуулийн санал авах өдөр улсын хэмжээнд онц ноцтой гэмт хэрэг гарсангүй. Харин Архангай болон Төв аймагт авто ослоор хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл гарсан. Үүнээс хулгайн хэрэг 11 байгаа бөгөөд иргэд зуслан, амралтад явах, олон цагаар гэрээ эзэнгүй орхисноос шалтгаалж сүүлийн өдрүүдэд хулгайн хэрэг ихэсч байгаа тухай цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. Мөн зам, тээврийн найман гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top