Хөдөө орон нутагт саагийн вакцинжуулалт явагдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

ХӨСҮТ, Тандалт судалгааны үндэсний төв, Хүүхдийн төлөө газар хамтран хүүхдийн зуслангийн эмч, удирдах ажилтан, эцэг эхчүүдэд томуу төст өвчин, ялангуяа гахайн хавдар, боом, сүрьеэ зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө сэрэмжлүүлгийг өгч байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт л гэхэд улсын хэмжээнд томуу төст өвчин туссан 4100 гаруй хүн оношлогджээ. Мөн саагийн вакцины хоёр дахь тунг тус өвчний шинж тэмдэг ихээр илэрч буй аймгуудыг сонгон хийж байна. Одоогоор вакцины нэмэлт тарилгын явц 31,4 хувьтай явж байгаа аж.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top