22-ын товчооны зам наадмаас өмнө нээгдэхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

Гурван жил хэрэгжигдэхгүй яригдсан 22-ын товчооны зам засварын ажлыг Наадмаас өмнө ашиглалтад оруулахыг шадар сайд М.Энхболд үүрэг болгосон билээ. Энэ зам нь Таван шарын төмөр замын гармаас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэл нийт 10.6 километр бөгөөд өнгөрсөн онд 1.3 километр замыг хийсэн юм. Харин наадмаас өмнө 22-ын товчооноос баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 1.6 километр замын ажлыг дуусгаж үлдсэн замд нөхөөс хийхээр болсон. Одоогоор замын нэг урсгалын хучлагын ажлыг хийж байгаа бол нөгөө урсгалын ажил эхлээгүй байгаа юм. Ойрын өдрүүдэд бороотой байсан учраас замын хучилтын ажил хэд хоногоор саатсан. Хэдийгээр энэ замыг хариуцсан мэргэжилтнүүд тус замыг наадмаас өмнө ашиглалтад оруулна гэж байгаа ч тэнд ажиллаж буй ажилчид амжихгүй гэдгийг хэлж байлаа. Гэхдээ энэ замын ажил наадмаас өмнө бүрэн дуусахгүй байсан ч урд талын урсгалын замыг нээвэл хүндрэлгүй болох аж.

Д.Шинээ  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top