Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдаад 20 жилийн нүүрийг үзэж байна. Анх байгуулагдсан түүхэн өдөр нь өнөөдөр тохиож буй юм. Анх Улсын Бага хурал Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталж, гишүүдийг долдугаар сарын 1-нд томилж байсан байна.
Ингэснээр Монгол Улс үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьж, хууль тогтоомжийг чандлан сахиулах, магадлан шийдвэрлэх бүрэн эрхт шүүхтэй болжээ. Энэхүү ойн өдрөө тохиолдуулан Үндсэн хуулийн цэц Төрийн далбаагаа мандуулж, хүндэтгэл үзүүлдэг ажээ.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )