Өнгөрсөн баасан гаригт БНСУ-д гэрээгээр ажилладаг Вьетнам иргэд монгол иргэдийг бүлэглэн зодсон хэрэг гарсан. Тиймээс тус иргэдийг Сувон хотын Шихуа аж үйлдвэрийн дүүргийн цагдаагийн газарт саатуулсан байна. Вьетнам Улсын иргэн Б, М нар нь монгол залуустай хамт ажилладаг байжээ. Харин монгол залуус тэднийг хэтэрхий удаан ажиллалаа хэмээн загнаж маргаан үүсгэсэн байна. Тэд өмнө нь ч мөн маргалдаж байжээ. Монгол залуус цугларан хамтдаа байх үедээ хажуугийн өрөөнд амьдардаг хоёр Вьетнам ажилчны хаалгыг тогшсоныг тэд зодохоор ирлээ хэмээн ойлгож, өрөөнөөсөө зугтаан гарсан байна.
Улмаар нутаг нэгт 10 залуусаа дагуулан ирж, унтаж байсан Монгол залуусын хаалгыг эвдэн орж бүлэглэн зодсон төдийгүй хутга тулгаж, гэмтэл учруулсан байна. Тиймээс бүлэг зодооныг зохион байгуулсан Вьетнамын таван иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн саатуулжээ. Харин үлдсэн долоон иргэнийг гадуур байцааж байгаа аж.
М.ӨНӨРӨӨ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )