Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хүчинтэй хугацаа нь дууссан, иргэний үнэмлэхийн лавлагаа авсан иргэдийн цахим үнэмлэхийг сонгуулийн өмнө хэвлэж, иргэдэд олгосон билээ. Харин бусад иргэдийн цахим үнэмлэхийг энэ сарын 11-нээс эхэлж хэвлэхээр болсон байна. Сонгуулийн санал хураахтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд иргэдийн шилжих хөдөлгөөний түр зогсоосон.
Тиймээс шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй иргэд долдугаар сарын 10-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг тус газраас анхааруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд нийслэл, аймгийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нар өдөр бүр ажиллах тул энэ хугацаанд иргэд харьяа оршин суух газартаа хандаж шилжилт хөдөлгөөнөө хийлгэх, хувийн мэдээлэл нь алдаатай тохиолдолд залруулах боломжтой ажээ.

Сэтгэгдэл ( 0 )