Өчигдөр МУЭ-н гишүүн зураач, дизайнер Д.Сандагдоржийн “Задрахуй 33” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн “Цагаандариум” арт галлерейд нээлтээ хийлээ. Уран бүтээлч Д.Сандагдорж анхны бие даасан үзэсгэлэнгээ цэцэгсийн цуврал зургаар дагнаж гаргаснаараа онцлог юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр түүний багш СУИС-ийн тэнхимийн эрхлэгч, уран зургийн багш Г.Лхагвасүрэн хэлэхдээ: Миний шавь бол мэдрэмжтэй, уран бүтээлч сэтгэлгээтэй, ур чадвар сайтай хүн. Би өнөөдөр шавиараа маш их бахархаж байна. Тиймээс шавьдаа хандаж хэлэхэд хүний сэтгэлийг хөдөлгөсөн сайн сайн зургууд зурж, уран бүтээл нь улам өргөжихийг хүсэн ерөөе” гэсэн юм.
Дашрамд хэлэхэд үзэсгэлэн энэ сарын 1-нээс 20 хүртэл “Цагаандариум” арт галлерейд болох тул цэцэгсийн бүтээлүүдийг шимтэн үзэж, урлагийн сэдвээр яриа өрнүүлэхийг хүссэн хүн бүрт үүд хаалга нь нээлттэй байх юм байна.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )