Эмэгтэйчүүдийн романы зохиолч Джилли Куперын өгүүлснээр жил өнгөрөх тусам сексээс таашаал авах бүсгүйчүүдийн тоо буурсаар байгаа ажээ.
Зохиолч эмэгтэйн бодлоор энэхүү үзэгдэл нь ажил дээрээ болон амралтын цагаараа ч бүсгүйчүүд асар их хэмжээний мэдээллийн урсгалд хамрагдан, үүнээс үүдсэн өдөр тутмын стрессээс шалтгаалж байна хэмээн үзжээ.
Орчин үеийн эмэгтэйчүүдийн ертөнц зөвхөн гэр бүл, хайр дурлалын романаар хязгаарлагдахгүй, тэд нийгэмд мөн эрчүүдээс дутахааргүй идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг болсонтой холбоотой аж.
Хэрэв эрчүүд ажлынхаа тухай асар хурдан мартаж, сексийн харьцаанд орж чаддаг бол бүсгүйчүүдийн хувьд эсрэгээр байдаг юм байна. Эцсийн дүндээ олон тооны бүсгүйчүүд хүүхнүүд сексийн хэрэгцээг бараг мэдрэхээ больсон гэхэд хилсдэхээргүй болжээ.
Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )