Дэлхийн цаг өнөөдөр нэг секундээр урагшилна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Стандартчилал, хэмжилзүйн газраас мэдээлж буйгаар өнөөдөр дэлхийн цаг нэг секундээр урагшлах юм байна. Тус албаны Цаг давтамжийн албаны мэдээлснээр “Гринвичийн цаг, олон улсын атомын цагийн дундаас гаргасан олон улсын зохицуулсан цаг буюу UTC гэж бий. Астрономын нарийн судалгаагаар дэлхийн бөмбөрцгийн цагийн зөрүүний дундаж нь нарны цагаас 16 минутаар зөрдөг болох нь тогтоогдсон.

Улмаар судалгаа шинжилгээ нарийн хийсний үр дүнд энэ зөрүү нь дэлхийн өөрийн тэнхлэгийн дагуу эргэх үед үүсдгийг нотолсон. Иймээс зөрүү нь +0.9 секундээс их болоод ирэхээр түүнийг нь залруулж гринвичийн цаг буюу одоо бидний хэрэглэж буй цагийг нэг секундээр нэмж залруулах шаардлагатай болдог. Монголд 1980, 1988, 1990-1994, онд жил бүр, 1996, 1997, 1999, 2006, 2009 онд ингэж залруулж байсан. Харин өнөөдөр 23.59 цаг, 59 минут болоход автоматаар 00.00 цаг болох юм”. Сонирхуулахад, дэлхий нийтээр цагийг ингэж урагшлуулах бөгөөд энэ нь олон улсын нисэх буудал, банкны сүлжээнд асуудал үүсэхээс  сэргийлдэг байна.

Н.НОМИН

Эх сурвалж: www.info.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top