Дэлхий нийтээрээ 1994 оноос спортын сэтгүүлчийн өдрийг тэмдэглэсээр ирсэн. Монголын спортын сэтгүүлчид ч үүнээс хоцроогүй бөгөөд 1996 онд анх Олон улсын спортын сэтгүүлчийн үнэмлэхийг сэтгүүлчдэдээ гардуулж байв. 2006 онд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Жанни Мерло манай оронд ирсэн бол 2010 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг албан ёсоор Монголын үзэгчдэд хүргэсэн “С1” телевизийн хамт олныг урамшуулах зэргээр тэмдэглэж байв. Харин Лондоны олимпийн жилийн арга хэмжээг долдугаар сарын 2-нд буюу өнөөдөр III сургуулийн талбай, “VIVA” төвд зохион байгуулах гэж байна.
Хөтөлбөр:
11:00-14:00 Чөлөөт тоглолт, бэлтгэл
13:30-14:00 Хөлбөмбөгийн тэмцээний сугалаа
14:00-18:00 Хөлбөмбөгийн тэмцээн
Завсарлага Туялзуур сэлэмний үзүүлэх тоглолт
16:00-16:30 Зээрэнцэг шидэлтийн тэмцээн
16:30-17:00 Талбайн хоккейн мини тэмцээн
17:00-18:00 Хөлбөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтя
18:30-аас Ёслолын үйл ажиллагаа Олимпийн нэрэмжит оройн зоог
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )