Азийн галын байгууллагынхан хуралджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Япон улсын Саппора хотод зохион байгуулагдсан Азийн Галын байгууллагын дарга нарын холбооны 27 дугаар хуралдаанд Австрали, БНСУ, Сингапур, Тайланд, Малайз, Кувейт, Иран, Монгол зэрэг 16 орны гал, авран хамгаалах байгууллагын удирдлагууд, Японы 47 муж, 127 гал унтраах ангийн удирдлага, нийт 500 орчим төлөөлөгч оролцжээ. Хуралдааны үеэр галын техникийн үзэсгэлэн худалдаа, гамшгийн үед ажиллах үзүүлэх сургууль зохион байгуулагдсан бөгөөд тус сургуульд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хоёр аврагч оролцсон байна.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top