АНУ-ын Даллас хотын шүүх Монголоос олдсон болох нь батлагдсан Тиранозаурус батаарыг эх оронд нь шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Улмаар энэ сарын 22-ны Нью-Йорк хотын Кюинс дүүрэг дэх агуулахын байранд хадгалагдаж байгаа олдворыг АНУ-ын Засгийн газрын хамгаалалтад авчээ. Ийнхүү дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан Тироназаурус батаарыг мөдхөн эх оронд нь авчрахаар болов. Шүүх хуралд Монголыг төлөөлж АНУ-ын хуульч Роберт Пайнтер болон палеонтологич М.Болорцэцэг нар оролцсон аж. Манай талаас 1921 оноос хойшхи бүх Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг АНУ-ын шүүх рүү явуулсан. 1924 оноос хойшхи хуулиудад “Ийм олдворууд төрийн өмч бөгөөд ард түмний хамгаалалтад байна” гэсэн заалтууд байгаа нь олдворыг Монголын хуулийг зөрчиж гаргасан, АНУ-д хууль бусаар зарах гэж байсныг нотолж байгаа билээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )