“Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид Казакстаны Астана хотод зохиогддог “Eco Asia” олон улсын циркийн наадамд оролцож байгаа аж. Тус наадам өчигдөр эхэлсэн бөгөөд олон улсын циркчид шилдэг гэсэн үзүүлбэрүүдээрээ өрсөлддөг.
Энэхүү наадамд “Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид дэлхийд гайхагдах уран нугаралтыг агаарт болон газарт хослуулан хийж, монгол циркийн гайхамшгийг үзүүлж буй. Тус циркийн уран бүтээлчид өнгөрсөн нэгдүгээр сард Монакогийн вант улсын Монте Карло хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын циркчдийн 36 дугаар наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Хүрэл алиалагч” цом хүртжээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )