Өнөөдөр Сүхбаатарын талбайд 1000 цэргийн тангараг өргөх ёслол боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Монгол улсын Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага болон албаны бусад хүмүүс, шинэ дайчид тэдний ар гэрийнхэн оролцсон.
Сүхбаатарын талбайг цэрэг эрсийн сүр хүчээр чимсэн шинэхэн дайчид ийнхүү тангаргаа өргөсөн юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )