Энэ онд таван тэрбум гаруй төгрөгийг сургууль, цэцэрлэг барих болон шинэчлэн засахад зарцуулахаар төсөвлөжээ. Уг төсвөөр 10 гаруй сургууль барих бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баянзүрх дүүргийн 11, 22-р хорооны нутаг дэвсгэрт барих юм. Мөн СХД-ийн 22-р хорооны Тахилтын аманд, ХУД, БЗД-ийн 4-р хороонд тус бүр 100 гаруй хүүхдийн цэцэрлэг барьна.
Японы Засгийн газрын тусламжаар 52-р дунд сургуульд найман ангитай, Амгалан цогцолбор сургуульд 12 ангитай өргөтгөлийг тус тус хийж гүйцэтгэхээр болжээ. Түүнчлэн, БЗД-ийн 28-р хорооны Хужирбуланд 640 хүүхдийн суудалтай, СХД-ийн 21-р хороонд 600 гаруй суудалтай сургууль барьж энэ онд ашиглалтад оруулах юм. Эдгээр сургууль ашиглалтад орсноор 7520 сурагчийн суудал нэмэгдэж, 4750 хүүхэд цэцэрлэгт хүмүүжих боломжтой болно.
Түүнчлэн, Азийн хөгжлийн банкны тусламжаар Багануур дүүрэгт 640 суудалтай сургууль барих аж.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )