Танхайрсан захиралд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Хөвсгөл аймгийн “Sky” телевизийн ажилтнууд өнгөрсөн зургадугаар сарын 28-нд буюу сонгуулийн санал хураалтын өдөр халдлагад өртсөн. Тодруулбал  тэднийг ажлаа хийж байхад нь тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг гэгч нь согтуугаар дөрвөн залуу, нэг эмэгтэйн хамт дайран орж, сэтгүүлч, зураглаачдыг зодсон хэрэг гарсан билээ. Даргынхаа халдлагад өртсөн ажилтнууд тархиндаа гэмтэл авсан бөгөөд хоёр зураглаачийн тархины яс цуурчээ.
Одоогоор архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрч, бусдын биед гэмтэл учруулсан Б.Ганзориг нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top