Төв шуудангаас Ногоон нуур хүртэлх зам 5-ны өдөр нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Нийслэлийн хэмжээнд зам засварын ажлыг наадмаас өмнө дуусгахаар эрчимтэй явуулж байгаа билээ. Төв шуудангийн зүүн урд уулзвараас хойш Их тойруу, Ногоон нуур хүртэлх хоёр километр зам засварын ажил дууссан бөгөөд энэ сарын 5-нд нээх аж. Мөн Сүхбаатарын талбайн баруун тал буюу Улаанбаатар банк хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, зам засварын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн сарын 27-нд нээсэн. Үүнээс гадна орон нутаг дахь зам засварын ажлын биелэлт одоогийн байдлаар 22,5 хувьтай байна. Тиймээс засварын ажил төлөвлөсөн ёсоор найман сар гэхэд үндсэн ажлуудыг хийж дуусгах юм.

Д.Шинээ      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top