Наадам үзэх жуулчдын тасалбарыг өнөөдрөөс худалдана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадам үзэх жуулчдын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхэллээ. Наадам үзэх жуулчдын суудлыг төв цэнгэлдэх хүрээлэнгийн гурав, дөрөвдүгээр хэсэгт байхаар тохируулжээ. Жуулчдын тасалбарын захиалгыг Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хүлээн авах бөгөөд тасалбарын үнэ 25 ам.доллар байх юм. Энэ жилийн наадмын тасалбарын үнэ нээлт, хаалт, бөхийн барилдааны даваа, суудлаас шалтгаалан тасалбарын үнэ харилцан адилгүй байгаа аж. Тухайлбал долдугаар сарын 11-ний тасалбар 8000-1200, 12-ны бөхийн барилдааны тасалбар үдээс өмнөх нь 2500-300, үдээс хойших нь 6000-9000 төгрөгийн үнэтэй. Харин шөвгийн дөрвөн бөхийн барилдааны тасалбар 6000-9000 төгрөгийн үнэтэй байх аж.

Д.Шинээ      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top