Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох сурагчдад хичээл заах багш нарын сургалт эхэллээ. Өчигдөр эхэлсэн энэхүү сургалт харьяа дүүргийн сургуулиуд дээр 09-18.00 цагийн хооронд үргэлжлэх аж. Тодруулбал, Баянгол дүүргийн сургуулийн бага ангийн багш нар 28 дугаар сургуульд, Баянзүрх дүүрэг 44 дүгээр сургууль, Сүхбаатар дүүрэг 31 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүрэг 107 дугаар сургууль, Чингэлтэй дүүрэг 17 дугаар сургууль, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн багш нар 75 дугаар сургуулийн байранд очиж энэхүү сургалтанд хамрагдаж байгаа юм байна.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )