“Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадамд өрсөлдөх тамирчдын эхний хэсэг өнөөдөр эх орноосоо мордоно. Тэд Олимпын хотхоноос холгүй байрлах Сарри мужид бэлтгэлээ базаах ажээ.
Байт харвааны төрөлд хүч үзэх ОУ-ын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нарын тэмцээн Олимпын нээлтийн өдөр буюу долдугаар сарын 27-нд эхлэх бол хөнгөн атлетикийн марафоны төрөлд хурд сорих ОУХМ Л.Отгонбаяр наймдугаар сарын 5-нд, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од хаалтын өдөр буюу наймдугаар сарын 12-нд уралдана.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )