Кондуктор зорчигчоо хүнд гэмтээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

Өнгөрсөн ням гаригт Баянзүрх дүүргийн XIV xopoo, Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим Гачууртын чиглэлд явж байсан автобуснаас хүн унаж хүнд гэмтсэн хэрэг гарсан байна. Хэргийн талаар тодруулбал, тус чиглэлийн УНН 06-89 улсын дугаартай том оврын автобусны кондуктор Н зорчигч Х-г "Чанга дуулж бусдад түвэг удлаа" хэмээн буух үед нь араас нь түлхэж унагасан байна. Хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top