Монголын рок попын өнгийг тодорхойлох, хамгийн шилдэг хөвгүүдийн хамтлагийг төрүүлэх зорилготой “Камертон-2” шоуны IV шат эхэллээ. Энэ шатанд шалгарч үлдсэн шилдэг 21 оролцогч Камертон хамтлагийн дууг амьд хөгжимтэйгээр дуулах юм. Тэд энэ шатанд өөрсдийн бүхий л авьяас чадварыг дайчлан оролцож байгаа нь дамжиггүй. Гэвч тэмцээн уралдаан л юм хойно шилдэг 21 залуусаас маань хамгийн авьяаслаг 16 оролцогч дараагийн шатандаа шалгарч үлдэнэ. Ингээд авьяаслаг 21 залуус маань тэмцээндээ хэрхэн оролцсон талаарх гэрэл зургийг сонирхоно уу.

Сэтгэгдэл ( 0 )