Төв эмнэлгүүдийн нэрийг өөрчиллөө

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаараа эрүүл мэндийн зарим байгууллагын нэрийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэн баталсан байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар харьяа байгууллагуудын удирдлагуудтай  уулзаж, танилцуулсан юм. Тухайлбал

  • Эрүүл мэндийн яамны харьяа Улсын клиникийн төв эмнэлгийг “Улсын нэгдүгээр эмнэлэг”
  • Клиникийн нэгдсэн II эмнэлгийг “Улсын хоёрдугаар эмнэлэг”
  • П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийг “Улсын гуравдугаар эмнэлэг”
  • Эх, нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”
  • Арьсны өвчин судлалын төвийг “Арьсны өвчин судлалын үндэсний төв”
  • Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”
  • Герантологийн төв эмнэлгийг “Герантологийн үндэсний төв”
  • Эмгэг судлалын төвийг “Эмгэг судлалын үндэсний төв”
  • Эх, нялхсын клиник сувиллыг “Хүүхдийн төв сувилал”
  • Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон тус тус өөрчилжээ.

Мөн эмч, эмнэлгийн ажиллагсдын цалин, урамшуулал дараах байдлаар нэмэгджээ. Үүнд

  • Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай”
  • “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох тухай”
  • Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” МУ-ын Засгийн газрын 2012 оны 150, 151, 152 дугаар тогтоолууд
  • Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2012 оны 193/136 тоот хамтарсан тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн хэмжээг шинэчлэн баталсан байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top