Эрүүл мэндийн сайд нэрэмжит шагналаа гардуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, П.Улаанхүү эмчид “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит” шагналаа гардууллаа. П.Улаанхүү эмчийг эрүүл мэндийн салбарт олон жил сэтгэл гарган зүтгэж ажиллахдаа Монгол улсад цус сэлбэлтийн алба болон цус сэлбэлт судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүндтэй, гавьяатай эмч, мэргэжилтэн хэмээн тодорхойлж тус шагналыг хүртээжээ. Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагналын анхны эзэн нь ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Маргарет Чан байсан бол энэ шагналыг хүртсэн дараагийн эрхэм хүнээр П.Улаанхүү эмч ийнхүү тодорлоо.

 Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top