Наадмаар ажиллах худалдааны төвүүдийн хуваарь

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллахаар болжээ.  Хүнсний дэлгүүрүүд  энэ  сарын  09, 10-нд  08.00 –24.00 цагт ажиллаж, 11, 12-нд амарч, 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК-ны сүлжээ дэлгүүрүүд 10-нд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нд  Хорооллын “Номин их дэлгүүр” амарна. 11, 12-нд “Улсын их дэлгүүр”, “УИД”-ийн Сувинер, бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00 -20.00 цаг хүртэл  ажиллаж, 13-нд 10.00 -21.00  цаг  хүртэл  ажиллана. 11 -13-ныг дуустал “Номин стандарт” амарна. “Номин холдинг” ХХК-ны бүх салбарууд 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул”  худалдааны төв 10-нд ердийн цагийн хувиараар   10.00-19.00  цагт  ажиллаж, 11-17-нийг дуустал  амарна. 18-наас эхлэн  ердийн цагийн  хувиарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00 –23.00 цагийн хооронд ажиллана.

“Сонгинохангай” ХХК-ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00 -24.00 цагт ажиллана.

“Скай”  их дэлгүүр 10, 11, 12, 13-нд 10.00 -21.00 цаг, “Скай”  хайпермаркет 09.30-20.30 хүртэл  ажиллана. 14-16-ыг дуустал амраад, 17-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 10-нд ердийн цагийн хувиараар 10.00 -19.00 цагт ажиллаж,  11-16-ыг хүртэл амраад,  16-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” худалдааны төв 10-нд 07.00-20.00 цаг хүртэл  ажиллаж, 11, 12, 13 –нд   амраад 14-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв  10 –нд 06.00-18.00  цаг   хүртэл   ажиллаж, 11-14 –ийг дуустал амраад, 15-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 10-нд  09.00-15.00 цаг хүртэл ажиллаж, 11-15-ны хооронд амраад,16-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 10 -нд  10.00-20.00  цагт    ажиллаж, 11, 12, 13 –нд  амраад, 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top