Баар, рестаронууд 10-12-ны өдрүүдэд ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Нийтийн үйлчилгээтэй баар цэнгээний газрууд, ресторан, кафе, цайны  газар, түргэн хоолны газрууд энэ сарын 10, 11, 12-нд ердийн цагийн хуваариар  ажиллана. Харин 13, 14–нд амрах бөгөөд 15-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Зочид буудлын дэргэдэх ресторан, баар, кафе болон үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн түшиглэсэн газрынхаа ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top