УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал Төрийн ордны “Б” зааланд эхлэх гэж байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэх юм.
Түүнчлэн одоогоор Төрийн ордны “А” зааланд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах тов гарчээ. Тус байнгын хорооны хурлаар Ёс зүй, Нутгийн удирдлага, УИХ-ын гишүүний халдашгүй байдал, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл, хяналтын дэд хороодын бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэх юм. Мөн Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод тус тус хуралдаж байна.
Байнгын хороодын хуралдааны дараа УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар дэд хороодыг байгуулж даргыг нь байнгын хороогоор хэлэлцэнэ. Улмаар УИХ-аар батлуулсаны дараа анхдугаар чуулган хаагдах юм.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )