Өвөрхангайн тойргийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй талаар мэдээллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

 

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид хууль  зөрчсөн асуудлыг Хан-Уул дүүргийн шүүхээр онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа бол давж заалдах эрхтэй гэсэн үг юм. Өчигдөр нийслэлийн шүүхээс гаргасан энэхүү шийдвэрийг зарим хэвлэл мэдээлийн хэрэгслүүд МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар гишүүний тангаргаа өргөж их хуралд суух боллоо мэдээлж байгаа нь буруу, энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй гэдгийг өнөөдөр АН-ын зүгээс мэдээллээ.

Өвөрхангай аймгийн АН-ын сонгуулийн менежер Ц.Доржпалам: “Сонгуулийн сурталчилгааны явцад МАН-аас нэр дэвшигчдийн хууль зөрчсөн явдлыг дүрс бичлэг, иргэдийн тайлбар, мэдүүлэг, зураг зэрэг хангалттай нотлох баримтыг 10 дугаар тойргийн хороо, шүүх цагдаагийн байгууллагад өгч гомдол гаргаж байсан. Гэтэл хууль зөрчсөн асуудалд улстөржиж,  намчирхсан байр сууринаас хандсаны уршгаар хариуцлага тооцоогүй. Анхнаасаа тойргийн  хороо  болон  бусад  байгууллагад хуулийнхаа дагуу шийдэж арга хэмжээ авсан бол 100 гаруй мянган сонгогчийн эрх ашиг зөрчигдөөгүй, төрийн ажил сунжрахгүй байсан” гэдгийг өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.  

А.Баярмаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top