УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 53.5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганд оролцох ёстой 71 гишүүнээс 38 нь ирсэн байв. Нэгдсэн хуралдаанаар зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Дараа нь дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлснээр чуулганы анхдугаар хуралдаан өндөрлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )