Өнөөдрөөс эхлэн УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар болон өмнөх парламентийн хэлэлцээгүй үлдсэн зарим асуудлыг хэлэлцэх гэнэ. Одоогоор УИХ-ын нэгдсэн чуулган хэдэн цагт болох нь тодорхойгүй байгаа юм.
Орон нутгийн сонгуулийг АН мажоритар, пропорциональ 50:50 хувиар холимог болгох саналтай байгаагаа мэдэгдсэн бол МАН үүний эсрэг байгаа бөгөөд сонгуулийг өмнө нь яаж явуулдаг байсан тэр аргаар явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл машинаар бус гараар тоолох нь зүйтэй гэдгийг албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Бид УИХ-ын ээлжит бус чуулганы талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )