УИХ-ын анхдугаар чуулганы тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 22

УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 53.5 хувийн ирцтэйгээр 16.40 цагийн орчимд хуралдаж УИХ-ын дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох ёстой 71 гишүүнээс 38 нь хүрэлцэн ирж УИХ-ын дэд хороодод багтах гишүүдийн нэрсийг баталснаар анхдугаар чуулган өндөрлөлөө.

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа 30 хоног хуралдсан анхдугаар чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн. Тэрбээр “2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Ардчилсан намаас 31, МАН-аас 25, ИЗНН-аас 2, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс 10, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус сонгогдож төрийн сүлдэндээ тангаргаа өргөсөн 71 гишүүнтэйгээр Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна” гэв. Энэ парламентыг УИХ-ын Сонгуулийн шинэчилсэн хуулиар анх удаа сонгуулийн холимог хэлбэр, санал хураалтын автоматжуулсан системээр сонгож бүрдүүлсэн юм.

Анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгон, бүтцийн нэгж болсон Байнгын хороо, дэд хороодоо байгуулж, дарга нарыг сонгоод байна. Түүнчлэн УИХ-д Өргөдөл, гомдлын байнгын хороог шинээр байгуулсан. Ингэснээр парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэд олон түмний санал бодлыг хууль тогтоох үйл явцад тусгах, ойртож ажиллах нөхцөл бүрдсэн гэж УИХ-ын дарга З.Энхболд онцолж байсан.

Анхдугаар чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилж, Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулан баталж, сайд нарыг томилсноор Засгийн газрыг эмхлэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн боломжийг бүрдүүлж өгчээ. Ийнхүү анхдугаар чуулган өндөрлөж байгаа ч ойрын үед Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах товыг зарлана гэж УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн. Ээлжит бус чуулганаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль, 2012 оны Улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

УИХ-ын дэд хороодын бүрэлдэхүүн дараах байдлаар батлагдлаа.

Тусгай хяналтын дэд хороонд

Р.Гончигдорж

М.Батчимэг

О.Баасанхүү


Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд

Л.Гантөмөр

С.Ганбаатар

С.Дэмбэрэл

С.Одонтуяа

Я.Санжмятав

Л.Эрдэнэчимэг

Г.Уянга

С.Эрдэнэ

Ёс зүйн дэд хороонд

М.Батчимэг

З.Баянсэлэнгэ

Ш.Түвдэндорж

Д.Эрдэнэбат

Ж.Батзандан

Д.Тэрбишдагва

Б.Наранхүү

Р.Бурмаа
Халдашгүй байдлын дэд хороонд

Р.Гончигдорж

Д.Дэмбэрэл

Д.Лүндээжанцан

С.Оюун

Ч.Улаан

Нутгийн удирдлагын дэд хороонд

А.Бакей

Ж.Батзандан

Д.Батцогт

М.Батчимэг

Д.Бат-Эрдэнэ

Ш.Түвдэндорж

Н.Батцэрэг

Р.Гончигдорж

Сонгогчийн нэрсийн жагсаалт бүртгэлийн дэд хороонд

Ж.Батзандан

М.Батчимэг

Р.Бурмаа

Б.Наранхүү

М.Сономпил

Л.Цог

Ш.Түвдэндорж


Хүний эрхийн дэд хороонд

О.Баасанхүү

Ж.Батзандан

Х.Баттулга

Л.Болд

Х.Тэмүүжин

С.Эрдэнэ

З.Баянсэлэнгэ

Д.Ганбат

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороонд

Х.Болорчулуун

Д.Батцогт

Д.Ганбат

Д.Ганхуяг

С.Дэмбэрэл

Д.Тэрбишдагва

Г.Уянга

С.Одонтуяа

Д.Тэрбишдагва . 

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороонд

Г.Баярсайхан

Л.Болд

Л.Эрдэнэчимэг

Б.Наранхүү

Д.Тэрбишдагва

Ц.Оюунгэрэл

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

С.Баярцогт

С.Ганбаатар

Л.Гантөмөр

Д.Ганхуяг

М.Зоригт

Б.Наранхүү

Ч.Улаан

Ж.Эрдэнэбат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top