Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 22

Өнөөдрөөс 27-ныг дуустал ”Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам”-ыг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болсон билээ.

Тус наадам нь Ази тивд соёлын олон төрлийг сурталчлах,  хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох, энх тайвныг тогтооход хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг ажээ.

Монгол, Хятад, Япон, Солонгос улсын төлөөлөгч хүүхдүүд, гишүүн орнуудын ЮНЕСКО-ийн нарийн бичгийн дарга нийт 350 төлөөлөгч оролцох бөгөөд наадамд оролцох хүүхдүүд өнөөдөр ирнэ. Тодруулбал, манай улсын 100 гаруй хүүхэд, багш нар оролцохоор болжээ.

Наадмыг Юнескогийн Монголын үндэсний комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө үндэсний газар зохион байгуулж байгаа бөгөөд  Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн “Хараацай” театрт энэ сарын болно. Мөн Улаанбаатар хоттой танилцах аялал болон хүүхдийн оролцоот чөлөөт цагийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулснаараа онцлог юм. Түүнчлэн наадмын үеэр  Юнескогийн Зүүн азийн дэд бүсийн орнуудын  үндэсний комиссын нарийн бичгийн дарга нарын уулзалт зохион байгуулагддаг уламжлалтай. Уг уулзалтаар 2012-2013 оны төлөвлөгөө болон 2014 оны ээлжит Зүүн азийн орнуудын хүүхдийн урлагийн их наадмын талаар хэлэлцэх аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
намуун(112.72.11.124) 2015 оны 06 сарын 29

;)

0  |  0
Top