Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож, өнөөдөр 14.30 цагаас ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “XX зуун дахь Монгол, Япон Улсын хүн ам ба байгалийн зэрэгцэн оршихуйн эрч бүхий бүс нутгийн соёлын солилцоо” сэдэвт чуулга уулзалт зохион байгуулах гэж байна.
Уулзалтыг Монгол, Японы харилцааг дэмждэг “Түншийн холбоо” нийгэмлэг, Япон улсын Ооита мужийн Хүний нөөцийн сургалт, бүс нутгийн солилцооны нийгэмлэгээс хамтран зохион байгуулж байгаа аж. Уулзалтад Монголоос Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Шимизү, ГХЯ-ны Азийн газрын захирал болон Улаанбаатар дахь ЭСЯ-ны ажилтнууд, Ооита-Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцох юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )