Н.Энхбаярыг өрөөнөөсөө гарахыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

Өнгөрсөн даваа гаригт МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бие эрс муудаж, Клиникийн II эмнэлэгт хүргэх шийдвэрийг прокурорын байгууллага гаргасан юм. Түүний бие яллагдагчаар татагдах хугацаандаа турж, сульдсан байсан нь энэ удаад доройтоход нөлөөлж байгаа хэмээн эх сурвалжууд хэлж байгаа.

Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч М.Алдар МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчлүүлж буй өрөөнөөсөө гарахгүй байх тухай захирамж гаргаж, гэрийнхнээсээ өөр хүнтэй уулзахыг нь хориглосон байна.
Иймд эмч нарын зөвлөснөөр агаар салхинд гаргаж, эмчлүүлэх эрх нь хязгаарлагдаж байгаа аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top