Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж дэд дарга нараа шинээр томилсон. Нийт дөрвөн хүнийг дэд даргаар баталсан байна. УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу МАН-ын Нийслэлийн хорооны даргын албыг хашихаар болжээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч М.Ганбаатар нарыг Нийслэлийн МАН-ын дэд хорооны даргаар томилсон. УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй ч, улс төрийн тогооноос холдохгүй хэмээн Ш.Сайхансамбуу хэлж байсан. Тэрээр нам нь олонх болж чадвал Засгийн газарт орж ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл нам нь цөөнх болсон ч хувийн бизнесээ хөөсөнгүй, харин намдаа зүтгэхээр болж, Нийслэлийн намын хороонд ажиллахаар боллоо. Уг нь нийслэлийн намын хороодыг энэ долоо хоногт хуралдуулж, дүүргийн хороодын дарга нарыг солих тухай асуудлыг хэлэлцэх байсан аж. Харин дүүргийн хороод үүнийг эсэргүүцэж, сонгуульд муу оролцсон нь дээд удирдлагуудын алдаа тул ингэж доод шатны халаа солио хийх шаардлагагүй хэмээн эсэргүүцсэн байна.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )