УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу энэ сарын 29-ний өдөр эхлүүлэхээр болжээ. Энэхүү чуулганаар орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, 2012 оны улсын төсөвийн тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн бусад асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн ойрын үед эцэслэн шийдэх юм байна.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )