Өнөөдөр МАН-ын дарга тариаланчидтай уулзалт хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 24

Өнөөдөр 12.00 цагт МАН-ын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар ахмад агрономич, тариаланчидтай Тусгаар тогтнолын ордонд уулзахаар болсон байна.

2007 оноос хойш “Атар газар эзэмших lll” аяныг Монгол улсын Засгийн газраас орон даяар зохион байгуулсан. Энэхүү аян нь ашиг тусаа үзүүлж, газар тариалангийн салбарт эргэлт хийсэн юм. Үүний үр дүнд Монгол улс дотоодынхоо хэрэгцээгээ 100 хувь улаан буудай, болон зарим нэр төрлийн хүнсний ногооны хэрэгцээг хангах бололцоо бүрдсэн. Мөн газар тариалангийн салбарт технологийн шинэчлэл хийгдэж усалгаатай газар тариаланг хөгжүүлэх ажилд тариаланчид идэвхитэй оролцох болсон. Энэ бүх ажил МАН-ыг Засгийн газар тэргүүлэн ажиллаж байх үетэй холбоотой юм. Тэр утгаараа ч МАН-ын дарга нар тариаланчидтай уулзаж санал бодлыг нь сонсож, зөвлөлдөхөөр шийдсэн аж.      

Д.Шинээ      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top