Орон нутгийн сонгуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 24

Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа, А.Бакей нарын нэр бүхий гишүүд өргөн мэдүүллээ. Энэхүү төсөлд орон нутгийн сонгуулийг хийхдээ пропорциональ болон можаритор тогтолцоо хосолсон хэлбэрээр явуулахыг заасан байна. Мөн УИХ-ын сонгуулийн санал хурааж дуусах цаг 20.00 цаг хүртэл байсан бол орон нутгийнх 22.00 цаг хэвээр үлджээ. УИХ-ын гишүүн Р.Бурмаа хэлэхдээ “Орон нутгийн сонгуульд өрсөлдөх төлөөлөгчдийн гуравны нэг хүртэл нам, эвслийн жагсаалтаар, гуравны хоёр нь засаг захиргааны нэгжийн төлөөлөл байх юм. Мөн орон нутгийн төлөөлөл их бага гэдгээс үл хамаарч ИТХ-ын төлөөлөлтэй байх юм“ гэсэн заалтуудыг тусгаж байв.        

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top