Н.Төмөрхүү, С.Чинзориг нар тангаргаа өргөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

УИХ-ын сонгуулийн Өвөрхангай аймаг дахь 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нар тангаргаа өргөхөөр болжээ. Учир нь нэр дэвшигчидтэй холбоотой үүссэн маргааныг нийслэлийн шүүх хэлэлцээд нэхэмжлэгч талын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс нэр дэвшигчид УИХ-ын гишүүний тангараг өргөж, бүрэн эрхээ эдлэхэд хуулийн ямар нэгэн зөрчил байхгүй болсон аж.

Эргэн сануулахад МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгогчдод архи, бэлэн мөнгө зэргийг тарааж хууль бус үйлдэл хийсэн хэмээн АН-аас гомдол мэдүүлэн шалгагдаж байсан юм. 

Одоогоор тэд УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ тойргийн хорооноос гардан авсан байгаа. Тиймээс ээлжит бус чуулган хуралдах энэ өдрүүдэд СЕХ-ноос нэр дэвшигчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх саналыг Ерөнхийлөгчид айлтгах гэнэ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top