Ирэх оны хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд зориулж 16 мянган тонн мах бэлтгэн нөөцөлж, худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Нөөц махны урамшуулалд шаардлагатай 16 тэрбум төгрөгийг ирэх оны орон нутгийн төсөвт тусгахаар болсон байна.
Мах нөөцлөх, махны үнийг тогтвортой байлгах, улмаар бууруулах нь энэ Засгийн газрын анхаарлын төвд байна. Малчид малаа хямд үнээр борлуулдаг гэж гомдоллодог бол нийслэлчүүд өндөр үнээр худалдан авдаг. Малчны хотоос дэлгүүрийн лангуу хүртэл олон шат дамждагаас махны үнэ өсдөг учир үүнийг зохицуулах, оновчтой гарц олох талаар Засгийн газар дахин тусгайлан хэлэлцэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )