Н.Энхбаярыг ард түмнээс тусгаарлахгүй байхыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

 

Дөнгөж сая МАХН-ын төв байранд “Шударга ёсны эвсэлт оюутны холбоо”-ноос Н.Энхбаярыг аврах жагсаал хийх гэж байгаа тухай болон өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Уг хуралд МАХН-ын гишүүд, “Шударга ёсны эвсэлт оюутны холбоо”-ны төлөөлөл орцолсон юм. Тэд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх хугацаандаа их өрийг цайруулж, Мянганы замын эхлэлийг тавьсан гэдгийг онцлов. Улмаар экс Ерөнхийлөгчийг ард түмнээс нь тусгаарлахгүй байхыг уриалж, хэд хэдэн ажил хийхээр төлөвлөөд байгаа гэдгээ хэлсэн юм. Тэдний уриалгад Э.Батшугар, Шадар сайд Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Л.Цог, Г.Уянга, Д.Батцогт болон МАХН-ын гишүүд дэмжигчид нэгджээ. Уриалгад нэгдэгчдийн тоог ТББ-ынхан нэмсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байгааг “Шударга ёсны эвсэлт оюутны холбоо”  мэдээлэв.  

“Шударга ёсны эвсэлт оюутны холбоо” эхний ээлжинд ард түмний гарын үсгийг цуглуулж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 50,000 орчим иргэн тэднийг дэмжин гарын үсэг зуржээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top