Өнөөдөр МАН-аас УИХ-ын гишүүн болсон гишүүд хуралдлаа. Тэд энэ удаагийнхаа хурлаар орон нутгийн сонгуулийн талаар ярилцсан байна. Орон нутгийн сонгуулийг 11-р сард явуулах нь цаг үеэ олоогүй хэрэг. Орон нутгийнхны хувьд 11-р сард үүц бэлдэх, өвлийн бэлтгэл ажил хийх зэргээс эхлээд завгүй байдаг үе. Тиймээс 9, 10-р сард Орон нутгийн сонгуулийг явуулах нь зүйтэй гэдгийг илэрхийлэв. Ингэхдээ саналыг машинаар бус гараар тоолох хэрэгтэйг онцолсон юм.
МАН-д бүлэг байгуулах боломж олгосон хуулийн төслийг “Шударга ёс” эвслийн гишүүн санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан боловч маргааш болох ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд байхгүй байгаа нь МАН-ын гишүүдийн эгдүүцлийг хүргэсэн байна. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Бямбацогт: АН олонхоороо асуудалд хандаж, сөрөг хүчнээ сонсохгүй байна. Хуулийн төсөл санаачилсаар байхад УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүй байгаа нь шударга бус гэдгийг онцолж байлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )