Парламентын тэргүүн нар УИХ-ын даргад мэндчилгээ ирүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг төрийн өндөр албан тушаалд сонгогдсонд  гадаад орнуудын Парламентын тэргүүн нар баяр хүргэж, амжилт хүссэн захидал, мэндчилгээ ирүүлсээр байна.

        Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Хирата Кэнжи, Бүгд Найрамдах Болгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Цецка Цачева, Бүгд Найрамдах Литва Улсын Сеймийн дарга хатагтай Ирена Дегутине, Украин Улсын Дээд Радын дарга Владимир Литвин нар Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод баяр хүргэсэн мэндчилгээ ирүүлж, Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

        Улсын Их Хурлын дарга З.Энхболд дээрх орнуудын Парламентын тэргүүн нарт хариу талархал илгээж, ажлын амжилт хүслээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top