УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүн Б.Батболд, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 14.00 цагаас болно. Өчигдөр 11.30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд тэднийг урьдчилан шүүх хурал болох байсан ч яллагдагч талын ирц бүрдээгүйн улмаас хойшилсон юм.
Прокурорын талаас З.Баянсэлэнгэ нарыг прокурорын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, прокурорын биед халдсан мөн жагсаал цуглаан зөвшөөрөлгүй зохион байгуулсан гэх үндэслэлээр буруутгаад байгаа аж. Нийслэлийн прокурорын газрын хяналтын Прокурорын биед халдаагүй гэдгийг О.Мөнхбаатар өөрөө нотолж, гомдолгүй гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн прокурорын байгууллагын гадаа жагссан хүмүүс Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэсэн эрхээ эдэлснийхээ төлөө ийнхүү эрүүгийн хэргээр буруутгагдаж байгааг МАХН-ын гишүүн Б.Батболд хэлсэн юм.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )