УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр буюу энэ сарын 29-нөөс 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар болсон билээ.
Ээлжит бус чуулганаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/, хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль товлон зарлах тухай болон зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ”Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Шүүгчийн орон тоо тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг 13 хуулийн төслийг хэлэлцэхээр болсон байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )