Зургаа дахь удаагийн УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр эхэлж байна. Ээлжит бус чуулганаар 13 хуулийн төслийг хэлэлцэх юм. Өнөөдөр болох УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор өнөөдөр зургаан байнгын хороо хуралдана. Тодруулбал:
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Ажлын хэсэг байгуулах тухай асуудал.
2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
· Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/.
3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
· Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал.
4. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүйд тооцох тухай хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/;
· Дэд хорооны дарга нарыг сонгох тухай асуудал.
5. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;
· Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал.
6. Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )