УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт дөнгөж сая боллоо. Чуулганы эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлыг танилцуулав. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2012 оны наймдугаар сарын 29-ний өдрөөс есдүгээр сарын 19-ний өдөр болох бөгөөд доорх асуудлуудыг хэлэлцэх юм.
1/ Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд;
2/ ”Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль товлон зарлах тухай болон зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд;
3/ УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
4/ Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
5/ Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6/”Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
7/ Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай асуудал;
8/ Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Шүүгчийн орон тоо тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
9/ Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл;
10/ “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
11/ Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
12/ Нийтийн албаны тухай багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
13/ ”УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм.
УИХ-ын ээлжит бус чуулган 10.20 цагт гишүүдийн 66.2 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлсэн. Өөрөөр хэлбэл, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох ёстой 71 гишүүнээс 46 нь хүрэлцэн ирсэн байв.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )